Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.28 09:29
802
Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

 

2025 оны хоёрдугаар сарын 28-ны цаг агаарын урьдчилсан төлөв: 

Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -8-13 градус, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +6+11 градус, бусад нутгаар -1+4 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулжээ.