Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.28 15:27
1906
Б.Бадралгарав: "Алтангадас" одон маань манай радиогийн шагнал гэж ойлгож байна

Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3-ын хөтлөгч Б.Бадралгарав буюу Гэрэлээ "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалаа. 

Тэрээр "Арилжааны радиогийн хөтлөгч "Алтангадас" одонг хүртсэн гэдгээрээ түүчээлж чадлаа гэж бодож байна. Хэдийгээр би энэ гайхалтай одонг зүүж байгаа боловч энэ бол манай радиогийн шагнал гэж ойлгож байна. Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3 2009 оноос хойш 16 жил үйл ажиллагаагаа явуулсан байна. Би үүний найман жилд нь хамт байна. Хөтлөгч хүн бол бүх зүйлийн нүүрэн эгнээнд байдаг. Тиймдээ ч өнөөдөр энд зогсож байна.

Харин бидний ард найруулагч, менежер, зохиогч гээд 20-иод хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажилдаг. Тийм ч учраас Алтангадас одон маань Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3-ын шагнал байлаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: