Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.28 16:18
4467
В.Залужный: “Украин улс бууж өгөхгүй, үргэлжлүүлэн байлдана”

“Киев бууж өгөхгүй. Оростой хийж байгаа дайнаа үргэлжлүүлнэ” хэмээн Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан, Украинаас Лондонд суугаа элчин сайд Валерий Залужный мэдэгджээ. Украин улс ялалтад хүрч байж л зогсоно, гэхдээ өрнөдийн орнууд туслахгүй бол энэ нь боломжгүй хэмээн тэрээр онцолсон байна. 
Украины эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шахаанд ороод байгаа. Сонгууль явуулсан тохиолдолд Залужный ялах магадлал хамгийн их байгаа юм. Саяхан явуулсан судалгаагаар, Украины Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай дөрвөн хүнээс хамгийн нэр хүндтэй нь Валерий Залужный байсан. Тэрээр Украины удирдагч болвол дайныг үргэлжлүүлнэ гэдгээ ийнхүү зарлав.