Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тодруулбал, М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилнэ.
Үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх аж.