Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.03 11:25
258
Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол өчигдөр батлагджээ
Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар өчигдөр ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Уг батлагдсан тохиолдол 2025 оны 2-р сарын 14-23 болон 2-р сарын 28-наас 3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байжээ.
Иймд 2025 оны 2 дугаар сарын 14-23 болон 2-р сарын 28-3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу!
Мөн баяр ёслолын энэ өдрүүдэд бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна.