Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.03 13:06
344
ТЦА: Энэ жил хотоос гарах хөдөлгөөний ачаалал бага байсан

Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллыг чиглэсэн замын хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн хажуугаар хотоос гарах хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Харин өнгөрсөн хагасайн өдөр буюу шинийн -нд нэг айлаас нөгөө айл руу зорчихдоо зам дээр иргэд 2-3 цагийг өнгөрөөжээ.

Тиймээс тус асуудлын талаар ТЦА-аас тодруулахад, Энэ жилийн хувьд хотоос гарах хөдөлгөөний ачаалал бусад жилийнхээс харьцангуй бага байсан. Харин гэр хорооллыг зорих тээврийн хэрэгслийн ачаалал их байсан. 

Өнөөдөр 11 цагийн байдлаар  Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор аймагт бага зэргийн  цастай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад бага зэргийн цас орж зогссон байгаа.
 
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.