Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.09 18:21
454
Энэ сарын 12-ноос нийт нутгаар сэрүүснэ

Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 10-11-нд цас орж, шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Гуравдугаар сарын 9-ний 20 цагаас 3 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно . Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Сүхбаатар аймаг орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
2025 оны 3 дугаар сарын 11-нээс 3 дугаар сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
Гуравдугаар сарын 11-нд ихэнх сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 3-р сарын 11-нд салхи зарим сумдын нутгаар ширүүсч секундэд 9-14 метр хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө 0...-5 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн байна.
Гуравдугаар сарын 12-ноос нийт нутгаар сэрүүснэ.