Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.03.11 10:51
865
Эрдэнэцагаан суманд цурманд оруулсан гал дахин алдлаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн "Хөх нүдэн" гэдэг газар 3 сарын 9-ний өдөр гарсан галыг тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын 7 алба хаагч, 1 автомашин, 47 дугаар ангийн 17 алба хаагч, 2 автомашин , 15 дугаар ангийн 3 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 52 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0146 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, нийт 131 хүн, алба хаагч 19 автомашинтай 15:55 цагт очиж, унтраахаар ажиллаж, өнөө өглөө /2025.03.11/ 06 цагт галыг унтрааж цурманд оруулсан байсан ч дахин гал алдаад байгаа гэдэг мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Уг түймэр 03.10-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын хилийн 1704-1706 дугаар хилийн тэмдэгтийн чиглэлээр улсын хил хамгаалалтын инжнерийн байгууламж давж тархан шатсаныг БНХАУ-ын хилийн тойргийн 10 албан хаагч, гал унтраах албаны 30 албан хаагч, нийт 40 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж унтраасан байна. 

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт гарсан гал тархсаар Сүхбаатар аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд байх тус газарт хүрчээ.

Эрдэнэцагаан сумын гал түймрийн улмаас  одоогоор зургаан өрхийн гэр, гурван автомашин, нэг вагончик шатаад байна.