Аваргуудын лигийн шилдэг найман багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнийн дөрвөн хариу тоглолтын гол тулаан Испанийн нийслэл хотын хоёр багийн хооронд болов. Эхний тоглолтод Реал Мадрид 2-1 хожоод байсан. Тоглолтын эхний минутад Атлетико Мадридын Конор Галлахер гоол оруулав. Улмаар үндсэн цаг, нэмэлт цагт гоол орсонгүй, 11 метрийн цуврал цохилтоор ялагчийг тодруулахаар боллоо. Атлетикогийн хоёр дахь цохилтыг Хулиан Алварес хийж оруулсан ч дараа нь ВАР-ийн шүүгч нар нягтлаад гоолыг тооцсонгүй. Алварес хальтирч тулгуур хөлөөрөө бөмбөгт хүрээд нөгөө хөлөөрөө өшиглөж гоол оруулсан, бөмбөгт хоёр удаа хүрсэн гэж үзээд гоолыг тооцоогүй аж. Хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө ийм тохиолдол гарч байсангүй. Дараа нь Атлетикогийн Жоренте цохилтоо алдсанаар Реал Мадрид пенальтаар 4-2 хожиж цааш шалгарлаа. Боруссиа Дортмунд, Арсенал, Астон Вилла шилдэг наймд үлджээ. ¼ шигшээ тоглолт дөрөвдүгээр сарын 9, 10-нд болно. Арсенал – Реал Мадрид Байерн Мюнхен – Интер Барселона – Боруссиа Дортмунд Пари Сен Жермейн – Астон Вилла