Алтны үнэ ямар байх нь эдийн засаг, улс төр, санхүүгийн хүчин зүйл болон макро эдийн засгийн байдал зэрэг зах зээлийн хандлагаас шалтгаалдаг. 2025 онд алтны үнэ ямар байх вэ? Дэлхийн улс орнуудын төв банкуудын дараа дараагийн уулзалтаас шалтгаалж алтны үнэ хэрхэн хэлбэлзэх вэ? 2025 гуравдугаар сарын 13-ний байдлаар нэг унц буюу 28.3 гр алт 2945 долларын үнэтэй байна. 2025 оны хоёрдугаар сарын 24-нд 2956 долларт хүрч дээд амжилт тогтоож байв. 1999 оны наймдугаар сард 252 доллар болж түүхэн доод түвшиндээ очиж байжээ. Long Forex-ийн шинжээчдийн хэлж буйгаар, 2025 онд алтны үнэ өссөөр 3150 долларт хүрнэ хэмээн үзэж байна. Оны эцэс гэхэд алтны үнэ 3150-3356 доллар дээр тогтож магадгүй. 2026 онд үнэ ихээхэн савлана хэмээн хүлээлттэй байна. Gov Capital фирм тооцоолсноор, 2026 онд алтны үнэ 4907 долларт хүрч магадгүй гэжээ. Энэхүү үнэт металлын үнэ цэнд геополитикийн бодлого, төв банкуудын мөнгөний бодлогын өөрчлөлт нөлөөлсөөр байгаа аж. 2030 он гэхэд алт нь хамгийн чухал активийн байр сууриа бэхжүүлж, нэг унц алт 5085 долларт хүрнэ хэмээн таамаглаж байна. Алт удаан хугацаандаа жилд долоон хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ.