Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.13 16:50
2335
А.Ганхуяг: "Эм Эс Ти партнерс" ХХК бол цүнхний компани

Ногоон автобусны хэрэг гэгдэх А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал 10 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны үеэр ногоон автобусуудыг нийлүүлсэн "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг дараах тайлбарыг өглөө. 

-Өмгөөлөгч: "Эм Эс Ти партнерс" ХХК 14 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ. Та үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

- "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг: Ямар үндэслэлээр 14 тэрбум төгрөг нэхэмжилсэн гэдгийг би ойлгохгүй байгаа. Сая бол нэг л юмыг ойлголоо. Төрийн өмчийн компанийг ийм л хүмүүс удирддаг юм байна. Захирал нь би санхүүгийн хүн биш гээд байж байгаад нь гайхсан. 

-Өмгөөлөгч: Та ийм сахилга баттай компанитай яагаад гэрээ байгуулсан юм бэ?

- "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг: Би н.Цолмон гэж далдуур удирдсан хүн гарч ирнэ гэж бодоогүй. Тухайн компанийг Ц.Болортуяа, н.Ганхүлэг гэсэн хоёр хуулийн этгээд хариуцдаг юм байна гэж бодсон. Компанийнх нь дүрмийн санг харахаар сая төгрөгийн л дүрмийн сантай байсан. Миний итгэсэн шалтгаан бол анхны нийлүүлсэн 46 автобусны бүх засвар үйлчилгээг манайх үйлдвэртэй хариуцаад явж байгаа гэсэн Хятадад төгссөн Ц.Болортуяа захиралд итгэсэн. 

- Өмгөөлөгч: Цүнхний компани шиг харагдаж байна. Ганц найдсан юм нь албан ёсны эрх гэж ойлгож болох уу?

- "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг: Хохирогч гээд байгаа Цолмонгын хариултыг сонсоход ч тэр цүнхний компани гэж хэлнэ. Өөрөө хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтаа мэдэхгүй, нэхэх болохоор 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд нэхэж байгааг гайхаж байна. 

- Өмгөөлөгч: Та яагаад гэрээгээ цуцлав?

- "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг: Би нэг хүнд 30 ширхэг талх өгчихөөд 2 сарын дараа өгөөрэй гэхээр надад 20 ширхэг талх өгчихөөд 10 талхыг нь түр байж байгаарай гэж байна. Тэгээд арай ядан 28 талхны мөнгөө өгчихөөд, 2 талхны мөнгөө өгөөгүй байхад л дахин 15 талхны мөнгө авна гэж байна. Гэрээ биелүүлээгүй гэдэг банкны мэдээлэл ирж байсан. Улсын төсвийн мөнгийг өөрийнхөө өр төлбөрт хийгээгүй. Би төрийн мөнгийг хэмнэж өөр компанийг сонгосон" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: