m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.03.14 11:56
1271
Дарамт, хүчирхийлэлгүй ажлын байрны төлөөх тайван жагсаал болж байна

МҮЭХ-ны эмэгтэйчүүдийн байгууллагаас "Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө" уриан дор Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцид Монгол Улс нэгдэн орох талаар уриалгыг гарган тайван жагсаал хийж байна. Энэ нь зөвхөн ажилтан ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулахаас гадна гуравдагч этгээд дарамт хүчирхийлэл үзүүлэхгүй байх тухай юм байна. Тухайлбал, багш сурагчдын хоорондын харилцаа, багш ажил олгогчийн харилцаа, багш эцэг эхийн харилцаанд ямар нэг дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байх ёсгүй талаарх конвенц учраас нэгдэх хэрэгтэй гэж үйлдвэрчний эвлэлээс тайлбарлалаа. 

Хөдөлмөрийн тухайхуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг хориглох талаар зохицуулалтыг нарийвчлан оруулсан ч ОУХБ-ын конвенцын суурь зарчим зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Ажлын байрны дарамт хүчирхийлэлгүй орчныг бүрдүүлснээр хүний хөдөлмөрлөх суурь эрх хангагдаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.