m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.03.14 14:36
4748
Д.Ганхуяг: Приус-20 маркийн хоёр автомашин мөргөлдөж, дөрвөн иргэн нас барсан

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн  ахмад Д.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Хоёр хоногийн өмнө Төв аймагт түргэний тэргийн жолооч автобустай мөргөлдөөд удаагүй байтал 12-13-нд шилжих шөнө мөн л зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн иргэн амь насаа алджээ. 

-Тухайн хэрэг мөрдөн байцаах шатанд шалгагдаж байна.  Булган аймгийн Рашаант сумын нутагт гуравдугаар сарын 13-ны шөнийн 02: 32 минутанд осол гарсан гэх дуудлага ирсэн. Хэргийн газар очиход приус-20 маркийн хоёр автомашин мөргөлдөж,  тээврийн хэрэгсэлд зорчиж явсан дөрвөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой орон нутаг руу чиглэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотой зам тээврийн ослын улмаас ойрын өдрүүдэд ихээр бүртгэгдэж байна. Иргэд жолооч нар хурдаа тохируулах, гүйцэж түрүүлэхдээ анхаарах шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх, хамгаалах бүс зүүх шаардлагатай байна.