Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.19 08:45
1532
О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

09:00 цагт: “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

09:00 цагт: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.  

09:00 цагт: Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.

10:00 цагт: О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар УНТЭ-д мэдээлнэ.

10:30 цагт: УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурлыг Хууль зүйн хүрээлэнд хийнэ.

11:00 цагт: “Нээлттэй шүүх” арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

15:00 цагт: Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга МҮХАҮТ-д болно.