Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.19 10:07
615
АНУ-ын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй иргэдийн визийг хүчингүй болгоно

Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамнаас тус улсын визтэй холбоотой мэдээлэл хүргэсэн байна.

Тодруулбал, АНУ-ын виз хянах үйл явц виз олгогдсоноор дуусдаггүй. Виз эзэмшигчдийг АНУ-ын бүх хууль тогтоомж, цагаачлалын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг үргэлжлүүлэн хянадаг. Тиймээс тус улсын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд визийг нь хүчингүй болгож, албадан гаргах болно гэжээ.