Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.03.19 14:05
1404
Б.Жавхлан: Урд хилүүд дээр 10 гаруй сая тонн нүүрсний овоолго үүссэн

ЗГ-аас экспортыг дэмжих ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр "Санхүүгийн тогтвортой байдлыг зөвлөл хуралдаж зарим нэг шийдвэрүүдийг гаргасан. Бирж дээр шинэ журам батлагдлаа. Валютын нөөц 4,7 тэрбум орчим доллар байна. Үүнийг богино хугацаанд нэмэгдүүлэх, тухайлбал 4,5 сар гэхэд валютын нөөцийг 5,5 тэрбум долларт хүргэх, улмаар импортын хэрэгцээг 5-6 сар хангах хэмжээний нөөцөд хүргэх зорилготой ажиллаж байна. 

Хэд хэдэн шалтгааны улмаас урд хилүүд дээр 9,5 сая тонн нүүрсний овоолго үүсчихсэн. Үндсэндээ тэнд гацаа үүссэн. Хөдөлгөхгүй л бол бирж дээр арилжаа явах боломжгүй. 

Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн гэрээ, он гарсаар хийгдсэн гэрээ гээд 50 гаруй гэрээ байгаа. Хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээ гэж ойлгож болно.

Намраас хойш үнэ 40 хувь унасан.

Тиймээс худалдан авагч тал таталт хийхгүй байна. 

Хятад Улс өөрөө 4 тэрбум тонны нүүрсний эрэлт, хэрэгцээтэй учраас эрэлт бол буураагүй. Хил дээрх татан авалт 40-50 хувь зогссон. Үнийн уналтаас шалтгаалж байна. Богино хугацаанд зохицуулах хэд хэдэн гарц байгаа.  Одоо байгаа хуулийнхаа хүрээнд бирж дээр зохицуулалт хийх журмыг баталлаа.

Цоо шинэ форматаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. 

Биржийн арилжааг сэргээхийн тулд худалдан авч байгаа тал цаанаасаа татан авалтаа хийх шаардлага гарч байгаа. Биржийн арилжааг идэвхжүүлж байгаа, ид тод байлгах зарчмаасаа ухрахгүй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: