Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаас гарсан шийдвэр, баталсан тогтоолуудын талаар мэдээлэл өглөө.
Э.Одбаяр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга: Засгийн газрын 11-11 төв иргэдэд нээлттэй ажиллана. Харин засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хуульд заагдсан чиг үүргийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийдэг.
Энгийнээр хэлбэл, Төрийн захиргааны болоод төрийн захиргааны төв байгууллага хийгээд орон тоо давхцаж байгаа, 1 хүний ажлыг 2 хүн хийх, чөлөө зөвшөөрөл илүү байгаа юм байна гэдэг ажлын байрны зураг авалтыг хийх ёстой.
Өнгөрсөн хугацаанд бүх салбар яам дээр хийгдэж чадаагүй. Харин үүний дараа төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авахад хаана хүндрэл учирч байгаа, хаана ямар төрийн албан хаагч хүнд суртал гаргаж байна гэдэгт бодитой шийдэл гаргана. Бизнес эрхлэхэд олгодог олон төрлийн зөвшөөрлийн ихэнхийг нь цахимжуулна.
Төрийн байгууллага хоорондоо цаас бичиг шидэлцдэг асуудлыг цахимжуулна. Өөрөөс шалтгаалсан хэмнэх боломжтой арга хэмжээг авах зэрэг шийдвэрүүд гарсан.
Шууд дамжуулалт: