Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.20 11:06
1056
Б.Бадамцэцэг: AR технологийг ашиглан хүүхдүүдэд амны хөндийн суурь эрүүл мэндийн мэдлэг олгоно

“Эрүүл шүд- Эрүүл ирээдүй” монголын нүүр ам судлалын салбарын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгээс амны хөндийн суурь эрүүл мэндтэй холбоотой тодрууллаа. 

Тэрээр "ЕБС-ийн сурагчдад нэмэлтээр эрүүл мэндийн боловсрол олгохоор хүүхдүүдэд ойлгомжтой мэдээллийг бэлтгэж байна. Дэлхий дахинд AR технологийг ашиглах болсон. Хүүхэд багшийн заасан хичээл болон телевизээр үзэж байгаа зүйлээсээ хэрэгтэй мэдээллээ 100 хувь авч чаддаггүй байна. Харин AR технологиор бэлтгэсэн мэдээллийг үзэхэд тухайн мэдээллийн 60 хувь нь хүүхдийн тархинд хүрдэг гэсэн судалгаа бий. Тийм учраас үүгээр дамжуулан ЕБС-ийн бага ангийн сурагчдад амны хөндий болон эрүүл мэндийн суурь мэдлэгийг олгохыг зорьж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: