Ноорог сайттай холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа.
ХЭҮК-ийн гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хойшлуулшгүйгээр буюу прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулах боломж бол хуульд нээлттэй байна. Гэхдээ ийм ажиллагаа явуулсан бол 24 цагийн дотор ямар үндэслэлээр хойшлуулшгүйгээр ажиллагаа явуулсан тайлбар үндэслэлээ прокурорын байгууллагад хүргүүлээд зөвшөөрөл авах зохицуулалттай.
Бид нарын тооцоолж буйгаар энэ зөвшөөрөл авах хугацаа өчигдөр орой 22 цагт дууссан. Бидний зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурорын зөвшөөрөл авсан эсэх, үндэслэлийн талаар тайлбар ирүүлэх албан бичгийг УЕП, Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн байгаа.
Одоогийн байдлаар олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаа мэдээлэл, тухайн шалгагдаж байгаа иргэд прокурорын зөвшөөрөлгүй байсан гэж мэдээлж байгаа. Гэхдээ энийг өгсөн эсэхийг эрх бүхий байгууллагын тайлбараар нотолно. Зөвшөөрөл аваагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, цаашлаад хүний эрхийн зөрчил болно.
Мөн хураан авсан бүх эд зүйлийг буцаан өгөх шаардлагатай болно гэсэн үг. Үүнээс гадна ЦЕГ-ын болон Хууль зүйн сайдын мэдээлэл, мөн тухайн иргэдийн мэдээлэл гэх мэт албаны мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийх ажил явагдаж байна. Хүний эрхийн зөрчил гарсан эсэх дүгнэлт гуравдугаар сарын 21-ний өдөр гарна.
Одоогийн байдлаар эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шалгагдаж байгаа нь тодрхойгүй байна. Тухайн иргэдийн өгч байгаа мэдээлэл, цагдаа, Хууль зүйн сайд нарын өгсөн мэдээлэл зөрүүтэй байгаа нь тодрхой бус байгаа. Дүгнэлт тодорхой бармтаар нотлоглож гарах тул Ажлын хэсэг гараад ажиллаж байна.