
Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн "Ар мухар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
