Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2025.03.20 14:32
565
Төр хэмнэлтийн горимд шилжсэн ч Говь-Алтайн удирдлагууд ланд-300 авах тендерүүд зарласаар...

Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газраас тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хэрэгцээнд ашиглахаар Ланд-300 маркын автомашиныг 240 сая төгрөгөөр худалдан авах тендер дахин зарлажээ. Өмнө нь энэ сарын 10-ны өдөр уг тендерийг зарласан ч амжилтгүй болсон байна.

Угтаа бол Засгийн газраас төсөв хөрөнгө тал дээр хэмнэлтэй ажиллах үүрэг даалгавар өгөөд буй. Тодруулбал өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар "Засгийн газрын бүтээмжийг сайжруулах, хэмнэлтийн горимыг үр өгөөжтэй болгох Үндэсний хороо" байгуулж дараагийн Засгийн газрын хуралдаанаар эхний шийдвэрийг нь танилцуулахыг ЗГХЭГ-ын даргад үүрэг болгоод буй.

Гэтэл орон нутгийн удирдлагууд ийнхүү хэдэн зуун саяар албан хэрэгцээнд нэрийдлээр жийп машин хөлөглөхөөр дахин дахин тендер зарлаж буй нь Засаг төрийнхөө бодлогын эсрэг ажиллаж байна уу гэх асуулт гарч ирж байна!