m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 03:06
778
Жирэмсний үеийн хувцаслалт

1. Хар савхин хүрмээ ахиад өмсч чадахгүй санагдсан уу? Үгүй дээ, дотор нь урт, сул футболк өмсөөд л байкер охины төрхөө буцаан авчирч болно.

2. Өргөн ханцуйтай хэрнээ доогуураа бариу загвартай бол жирэмсэн байх үеийн шилдэг даашинзны сонголт болж чадна. Юун сул гар!

3. Мөртэй пиджак алдагдаад байгаа биеийн харьцааг тэнцүүлэхдээ гарамгай.

4. Дотуур өмсдөг, унтлагын даашинзны тренд дэлгэрээд байгааг ажигласан биз дээ? Жирэмсэн ээжүүд ч гэсэн үүнийг хэрэгжүүлж чадна. Биенд тав тух автоматаар өгдөг ноолууран цамцыг дээр нь давхарлаж өмсөөд л.

5. Жирэмсэн гэдгээ далимдуулаад оффис хувцасны дүрмийг пүүзээр "зөрчөөд" аваарай.

6. “Нөхөр”-ийнхөө өмдийг ч гэсэн энэ үед бүр илүү эрх дархтайгаар өмсөх боломжтой.

7. Эсвэл өөрөө шинэ тренд үүсгэн сорочкан цамцыг даашинз болгоод өмссөн ч болно. Дулааны улирал ирж байгаа юм чинь эвтэйхэн болгон л чамд харьяалагдах үүрэгтэй.

8. Жирэмсэн байхад трапецан өмд бүр ч загварлаг харагдана.

9. Богино бошинзны дээр хоолойтой урт цамц өмсөөд явахад хэн чамайг “Дэнхийсэн том” гэж хэлэх юм бэ?

10. “Хэрвээ чи 6 сартай бол” гэдэг зураг. Оройны арга хэмжээнд явахаас татгалзаж болохгүй шүү.

11. Полка хээтэй даашинз чамайг ямар сайн ээж болохыг чинь урьдчилан харуулж, хүмүүст төсөөлөл өгч чадна. Тийм байгаа биз?

12. Хэдийгээр гудамжны хувцаслалт биш ч гэлээ улаан хивснээс ч бас суралцаж болно шүү дээ.