"Ноорог" медиагийн ажилтан А.О-ийн зургаан дансаар 9,3 тэрбум төгрөг эргэлдсэн гэж үзэн нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан.
Түүний ах болох А.Баяржаргал цахим хаягаараа дамжуулан "Миний дүү А.О 2-3 жил хэвлэх үйлдвэрт ажилласан. Дараа нь “Ноорог”-т ажилд ороод удаагүй байгаа юм билээ. Дүүгийнхээ дансыг онлайн мөрийтэй тоглоомд 6-7 сарын хугацаанд ашигласан, үүгээр 9.3 тэрбум төгрөг орж бас гарч байсан нь үнэн. ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэр бүхий ажилчид сард 75 сая төгрөг авч цахим мөрийтэй тоглоомыг хэвийн үргэлжлүүлдэг" хэмээн мэдээлсэн.
Харин НЦУГ-аас "Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг.
Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан.
Мөн өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон.
Энэ иргэний хоёр дүүг цагдан хорьсон. Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар шалгаж байна.
А.Баяржаргалын хийсэн мэдээллийн хүрээнд ЦЕГ дотооддоо хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална" гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: