Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.03.24 15:16
787
О.Хангай: Өнгөрсөн жил 30 гаруй бөх халтирч 4 нь гэмтсэн

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн жил олон улсын стандарт хангасан хиймэл зүлэг дэвссэн гэж мэдээлж байсан. Гэвч өнгөрсөн жил барилдааны үеэр 30 гаруй бөх халтирч 4 нь хүнд гэмтсэн гэдгийг Монгол Улсын аварга О.Хангай хэлж байлаа. Тиймээс өнөөдөр МҮБХ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төлөөлөлтэй тус асуудлаар уулзаж, санал бодлоо солилцжээ. 

О.Хангай Улсын аварга: 2015 оны зүлэг, өнгөрсөн жилийн шинэ зүлэг дээр ч би барилдаж байсан. Харин 2015 онд дэвссэн зүлэг дээр барилдаж байхад ямар нэгэн халтиргаа байгаагүй. Гэхдээ хар резин нь яг барилдах явцад хаймар үнэртдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа нь анзаарагдсан. Тэр зүлэг дээр хоёрхон өдөр бөхчүүд барилдаад өнгөрөхгүй, нийтийг хамарсан арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байсан. Энэ бүрд тодорхой хэмжээгээр хүмүүс хордсон байх. 

Харин өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээж чадахгүй байсан. Халтиргаа маш их үүссэн. 30 гаруй бөх халтирч, 4 нь хүнд гэмтсэн. Ховд аймгийнЧандмань сумын  харьяат  н.Пүрэвсайхан заанаас эхлээд заал танхимын барилдаандаа барилдаж чадахгүй байгаа бөхчүүд байгаа. Одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа.