Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.03.24 16:53
1757
Б.Батцэцэг: Тусгай үүрэгт элчин сайд нар төрөөс мөнгө нэхээгүй, гадаадад очиж амьдраагүй, улсдаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тусгай үүрэгт элчин сайд нарын асуудлаар тодрууллаа.

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд: Төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилсон. Манай улс их залуу улс, улс төрчид маань ч гэсэн их залуу, харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Эрт улс төрөөс буудаг практик манай улсад байдаг. 

Тусгай үүрэгт элчин сайд нар төрөөс мөнгө нэхээгүй, хөлсөөр ажиллаагүй, гадаадад очиж амьдрахгүй, улсынхаа хөгжлийн төлөө гар бие зориулж нэмэр болж, дэмжлэг үзүүлэх сэдлээр хамтарч ажиллаж байгаа.  Бүрэн эрхт төлөөлөгч гэж гадаад улс орнуудад байдаг.

Тусгай эрх өгөөд гадны улс орнуудад ажиллуулдаг. Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд манайд үеийн үед байсан. Голдуу дандаа дипломатууд байдаг болохоор та бүхэн сайн мэдэхгүй байгаа байх.

Шууд дамжуулалт: