Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.03.25 09:16
217
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх зарим үйл явдлын тойм

8:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй  “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

8:30 цагт: “Боловсролын Ерөнхий Газар” “Тэгш Оролцоот Ээлтэй Нийгэм” ТББ-н хамтран зохион байгуулсан “Бидний  мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн  уралдааны шилдэгийг шалгаруулах ёслол  “Монгол Улсын үндэсний номын сан”-гийн шинэ байранд болно.

9:00 цагт: Монголын цахим худалдааны долоо хоног арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

9:00 цагт: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болно.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно. 

11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг ШУА-ийн төв байранд тавина.

19:00 цагт: “Жанцанноров" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.