Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны төлөвлөгөөт засварын ажил хийгдэж, цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
Тодруулбал, Өнөөдөр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж, засвар үйлчилгээ хийнэ гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Харин маргааш Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Төв, Налайх дүүрэгт засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулж цахилгааны хязгаарлалт хийнэ.