Э.Ирэхбаяр
Редактор
Гадаад мэдээ
2025.03.26 07:29
3161
Ахмад гадаад паспортаа мартсан тул онгоц буцаад Сан-Францискод газарджээ


Лос Анжелес хотоос Шанхай руу нисэхээр төлөвлөсөн United Airlines компанийн UA198 нислэгийн ахмад гадаад паспортоо мартсан тул онгоц Сан Франциско руу буцаж нисэх хачирхалтай, хариуцлагагүй явдал тохиолдсон байна.

Тус онгоц хөөрснөөсөө хойш 3 цагийн дараа буюу 16:51 цагт буцаж газардсан бөгөөд зорчигчдод ахмад гадаад пасспортоо мартсан тухай мэдээллийг англи болон хятад хэлээр зарласан байна.

Үүний дараа нислэгийн компани зорчигчдод 30 ам.долларын хоолны купон олгож, өөр нислэгээр зорчих боломжийг санал болгожээ. Ингэснээр зорчигчид ойролцоогоор 3 цаг хүлээсний дараа өөр ахмадын жолоодсон онгоцоор Шанхай руу ниссэн байна.