1971 оны долдугаар сарын 11-нд Чилийн Үндэсний Конгресс Үндсэн хуулийн шинэчлэл хийж зэсийг улсын мэдэлд авчээ. Ийнхүү Чилийн төр улс орны зэсийн орд газруудын онцгой өмчлөгч болсон юм. 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд Чилийн зэсийн үндэсний корпорац (Codelco) байгуулагдав. Чилийн зэсийн ордуудыг Anaconda Copper хариуцаж байсан бол 70-аад оноос хойш төрийн мэдлийн Codelco корпорацид бүх эрх мэдэл шилжсэн юм. Өмнөд Америкийн Назка хөндийн галт уулын чулуулаг хөндийд хэдэн мянган жилийн турш эрдэс, баялаг хуримтлагдаж, Чилийн хэд хэдэн бүс нутагт зэсийн том орд илэрчээ.
Чилийн Атакама цөлөөс илэрсэн 1.073 тэрбум тн нөөцтэй Escondida зэсийн орд дэлхийд хамгийн томд тооцогддог. Төрийн мэдлийн Codelco корпорац нь зэсийн үйлдвэрлэл дээр дэлхийд тэргүүлээд зогсохгүй улс орны хөгжлийн гол тулгуур болж байдаг. Тус корпорац дэлхийн нийт зэсийн зургаан хувийн олборлон гаргаж байна.
Codelco байгуулагдсан цагаасаа хойш Чилийн төрд 84 тэрбум долларын орлого оруулаад байна. Сүүлийн 20 жилд тус корпорац Чилийн төсвийн 11-ээс багагүй хувийг бүрдүүлсээр иржээ. Сodelco 2024 онд 8.8 тэрбум долларын ашигтай ажилласан байна. Орлогын 30 хувийг нөхөн сэргээлт, агаар мандал, биологийн олон төрлийн хадгалалт, аюулгүй байдал, орон нутгийн эдийн засгийн болон институцийн хөгжилд зарцуулдаг.
Мөн уурхайн орчин тойрны нутгийн уугуул иргэдийн хөгжил, нийгмийн халамжийг давхар хариуцсаар иржээ. Зэсийн орлогын багагүй хувийг нийгэм, эдийн засаг, байгаль орчинд зарцуулснаар тогтвортой хөгжлийн суурийг хадгалсаар иржээ.