Дэд сайдуудыг эргэн томилох тухай асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрээр "Засгийн газрын тухай хуулиас харахад дэд сайдуудын чиг үүрэг хэвээр байна лээ. Би томил гэж байгаа юм биш, хууль дээр байгаа албан тушаалуудыг томилохгүй хэр нь хуульд байхгүй маш өндөр хэмжээний цалин авдаг, очоод юу хийх нь мэдэгдэхгүй улс төрийн бялуу хүртээлтийг хийж байгаа атал төр хэмнэе гээд байдаг.
Энэ хүмүүсийг суулгах сандал, машин тэрэг, туслах гээд үндсэндээ тухайн байгууллага дээр бүтээмж сайжраагүй. Төрийн хэмнэлтийг ярьж байгаа байж эсрэгээрээ байна.
Дандаа улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай хүмүүс байдаг. Заримдаа хууль зүйн сайдын ажлыг хэрэг эрхлэх газрын дарга нь хийгээд явж байна. Бодитой юмнуудыг засахгүй бол ужгираад байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх;