Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.03.26 13:58
1079
П.Наранбаяр: Нийт 73 албан тушаалыг хөдөлгөж, жилдээ 900 орчим сая төгрөгийн хэмнэлт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. 

П.Наранбаяр Боловсролын сайд: Нийт 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийт 30 албан тушаалтан буюу 361 албан хаагчийн 8 хувьтай тэмцэх хэмжээний хэмнэлт гаргах боломж байна.

Нийт мөнгөн дүнгээр нь харах юм бол жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн хэмнэлт хийх боломжтой гэх дүгнэлт гарсан. 

Тус асуудлыг засгийн газарт танилцуулж, дараа нь бүтэц зохион байгуулалтыг засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон.

Манай салбарыг харах юм бол жижиг толгойтой, нээх том гэдэстэй, чөргөр хөлтэй болсон хүн шиг харагдахаар байна. Тийм учраас энэ 73 албан тушаалын заримыг орон нутаг руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь боловсролын газруудыг илүү эрчтэй, хүчтэй ажиллуулах, ажилчдын ачааллыг бууруулна. Нөгөө талдаа судалгаа хийдэг байгууллагуудаа дэмжинэ. Боловсролын шийдвэр гаргадаг, бодлогын шинжилгээ хийдэг газруудаа дэмжинэ.

Тиймээс 30 албан тушаалыг татан буулгаж, хэмнэх шийдвэрт хүрлээ. 

Шууд дамжуулалт: