Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.03.26 14:17
827
Б.Дэлгэрсайхан: Төмөр замын суурь бүтцийг урт хугацаанд хэрэглэж, өртгөө нөхнө гэж үзэж тарифыг буулгасан

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайд: Зам тээврийн яамны хувьд аль болох тээвэрлэлтийг хэвийн явуулах, экспортыг нэмэгдүүлэхийн тулд тээвэрлэлтийг хэвийн явуулах, тээвэрлэлтийн зардлыг аль болох багасгах, илүү зардлуудыг хэмнэх боломжийн талаар судалж  өнгөрсөн 7 хоногт бүх боомтуудад ажилласан.

Зам тээврийн яамнаас монголын төмөр зам ТӨХК-ын Зүүнбаян Цогтцэций Хангимандал талдаа явж байгаа төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан.

Суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан. Түүнээс дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний оногдсон тарифыг бууруулах боломж байхгүй. 

Гардаг түлш гардгаараа гарна, зүтгүүр явдгаараа явна, тэнд байгаа машинистууд ажилладгаараа ажиллана. Тэдний цалин хөлс хэвээрээ байгаа учир үүн дээр зардал буурсан зүйл байхгүй гэдгийг хэлье. 

Гашуунсухайт Ганцмодны хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг 50 хувиар багасгаж байгаа.

Баригдсан төмөр замуудын суурь бүтцийн суурь тарифыг буулгах асуудал аль ч төмөр замд байдаг хэвийн зүйл. Төмөр зам олон жилийн настай, 100 жил хүртэл төмөр замыг ашигладаг учраас барьсан өртөгт нь тарифаа тооцож хуваасан учир тариф нь өндөр гараад байсан.

Төмөр замын суурь бүтцийг урт хугацаандаа хэрэглэж, өртгөө нөхнө гэж үзэж байгаа учир тарифыг буулгасан. 

Төмөр замд ачигдаж байгаа машин, нүүрсний зардлыг буулгах асуудалд анхаарч ажиллаж байгаа. Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гараад газар дээр нь ажиллаж байгаа. 

Шууд дамжуулалт: