Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.03.26 14:41
917
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унасан нь биднээс шалтгаалаагүй, олон улсын захтай холбоотой

Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн тайланг засгийн газарт хүргэсэн. Тиймээс тус асуудлын болон засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Б.Жавхлан Сангийн сайд: Валютын нөөц дээр импорттой холбоотой, экспорт буурсантай холбоотой сөрөг дарамтууд ирж байгаа. Үүнийг зөв оношлох, цаг алдахгүй зөв арга хэмжээг авч хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт экспортын гол боомтууд болох Хангимандал Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд дээр ажилласан. 

Гурван боомтын байдал харилцан адилгүй байна. Гашуунсухайт Ханги боомт Эрдэнэс тавантолгойн биржээс шууд хамааралтай. Гол экспортын эх үүсвэрээ тэндээс авдаг. Асуудлууд нь ойролцоо ижил дүр зурагтай байсан.

Хилийн наана ч цаана ч нүүрсний овоолго үүсчихсэн. Үүнээс үүдэлтэй цаашаа татан авалт байхгүй байгаа учраас биржийн нэмэлт арилжаа явах боломжгүй болсон. Ийм механик шалтгаан байна.

Мөн нүүрсний үнэ унасан. Үүнтэй холбоотой импортолж байгаа талаад алдагдалд орсон. Дахиж биржийн арилжаанд оруулж, нэмж татаж авах боломжгүй болсон.

Энэ нь биднээс шалтгаалаагүй. Нүүрсний олон улсын зах дээрх үнэтэй холбоотой байгаа.

Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах, боомтуудаас шалтгаалах хийх ажил их байна. Тийм учраас тээврийн өртгийг бууруулах шаардлагатай байгаа. Мөн шинэ замуудыг яаралтай ашиглалтад оруулах, тавигдсан байгаа төмөр замын суурь дэд бүтцийн өртгийг бууруулах, төмөр зам дээр гаргаж байгаа буулгаж байгаа бүхий л өртгүүдийг бууруулах тал дээр газар дээр нь талуудтай уулзаж, шийдвэрүүдээ гаргаж ажилласан. 

Шууд дамжуулалт: