Монгол улсын боловсролын цөм хөтөлбөрийг Швейцарын нэмэлт хөтөлбөртэй хослуулан, сурагч нэг бүрийг хүмүүжүүлж, ёс зүйн боловсрол олгох зорилготой "Монтэ Роза" сургууль нь 2017 оноос эхлэн 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Яармаг гэсэн хоёр байршилд 1600 гаруй сурагчид боловсрол эзэмшүүлж байна.
Техник, технологи асар хурдацтай хөгжиж буй энэ эрин үед сурагчдынхаа технологийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилээс "Монтэ Роза Тек" буюу технологийн сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 280 хүүхдийн бага сургуулийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа гэв.
Тус сургууль нь шинэ элсэгчдэдээ зориулж гуравдугаар сарын 29 буюу энэ бямба гарагт Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нээлттэй өдөрлөгийг зарлаж байгаа юм.