А.Баяржавхлан нь өөрийгөө "Торгоны зам" мөрийтэй тоглоомын зохион байгуулагч гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.
Тэрээр мэдээлэл хийх үедээ кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаагийн алба хаагч надаас сар бүр 75 сая төгрөг авдаг, ноорог сайтын нэр бүхий ажилчдыг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж шалгаж эхэлснээс хойш ахиж мөнгө өгөөгүй гэж ярьсан байдаг.
Харин тус хэрэгт холбогдуулж ЧД-ийн цагдаагийн алба хаагч О-г шалгаж байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл гараад байна. Тус асуудлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа, одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өглөө.
Бид тус хэргийн талаар эргэн мэдээллэх болно.