УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас цалинтай ээжийн мөнгөтэй холбоотой асуудлаар тодрууллаа. Тэрээр "Хүн амын өсөлтийн хурд буурч байгаад анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Өсөлтийн асуудлыг тусгайлан хариуцаж байгаа төрийн байгууллага байхгүй.
Тодорхой хийгдэж байгаа алхам ч алга, хүн ам гэдэг үндэстний суурь асуудал. Хоёр том хөршийн дунд оршиж байгаа манай улсын хувьд 3 сая хүн амтай.
Хүн амын өсөлтөд Нэгдүгээрт төрөлт,
Хоёрдугаарт нас баралт,
Гуравдугаарт шилжилт хөдөлгөөн нөлөөлдөг. Хүн амын өсөлт огцом буурч байна.
Бид алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлоготоо 2050 он гэхэд Монголд Улс 5 сая хүн амтай болно гэж тусгасан байдаг.
Гэтэл 2023 онд хүн амын өсөлт буурсан үзүүлэлттэй гарсан. Хэдийгээр том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн тэлэлт ярьж байгаа ч эцсийн зорилго хүн амаа өсгөх, сайн сайхан амьдруулах шүү дээ" гэв.
Шууд дамжуулалт үзэх: