m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.03.27 12:41
68
Хойд Солонгос Орос руу нэмж 3000 цэрэг илгээжээ

Хойд Солонгосын тал 2025 он гарснаас хойш Украины эсрэг дайтаж буй Оросын хүчийг зузаатгахын тулд дахин 3000 цэргээ илгээсэн хэмээн Өмнөд Солонгосын армийн нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдэгдлээ. Пхеньян эхлээд 11 мянган цэргээ Орос руу илгээснээс 4000 орчим нь амь үрэгдсэн, шархадсан хэмээн Сөүл үзэж байна. Үүнээс гадна Ким Жон Уны дэглэм Москвад пуужин, их буу, байлдааны сум, зэвсэг нийлүүлсээр байгаа аж. “Хойд Солонгос ойрын тусгалтай баллистик пуужинг олон тоогоор Орост нийлүүлснийг олж мэдлээ. Мөн танк эсэргүүцэгч, олон хошуутай реактив систем нийлүүлсэн” хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгдэв. 
2024 оны аравдугаар сараас эхлэн Хойд Солонгос Украинтай хил залгадаг Оросын Курск мужид 10 мянга орчим цэргийг байрлуулсан хэмээн үзэж байна. Гэвч Хойд Солонгосын цэрэг фронт дээр үлэмж хохирол амссан тул фронтын шугамаас цэргээ татжээ.