Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Л.Энх-Амгалан ГБНХ-ын сайд: 0-3 насны гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд улсаас сар бүр 50 мянган төгрөг олгодог. Өнөөдрийн байдлаар 170 мянга орчим ээж энэ тэтгэлэгийг авч байгаа.
Одоо халамжийн хуулиа УИХ-д өргөн барих гэж байна. Цаашид халамжийн хуулиар олгож байгаа бүх халамж, хөтөлбөрүүдээ эргэж харах ёстой юм байна. Хүүхдийн мөнгийг ч халамжийн хуулиар өгч байгаа.
Жилд улсын төсвөөс халамжид 2.4 их наяд төгрөгийг зарцуулж байна. Гэтэл 2.4 их наядын бараг 1.7 их наяд нь дангаараа хүүхдийн мөнгө. Яг халамжинд зарцуулж мөнгө нь 600-700 орчим тэрбум төгрөг л болдог.
Тиймээс халамжийг зорилтод бүлгүүд руу нь тодорхой болгох хэрэгтэй. Цалинтай ээж хөтөлбөрийг би халамж гэж ойлгохгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх, бодлогын хүрээнд явах ёстой. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөрийг би халамж гэж харахгүй байгаа.
Төсвийн орон зай их бага байгаа учраас сар тутамд 50 мянгаар авах уу, 0-6 сард нь буюу нярай үед нь 100-150 мянгаар өгөх үү гэх тооцооллоор ярихгүй бол сарын 500 мянган төгрөг болгоно гэж тооцоололгүй мэдээлэл гаргаж болохгүй.
Цаашид цалинтай ээж гэдэг хөтөлбөрөөрөө хэрэгжих бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах хэрэгтэй гэх санал санаачлагыг гаргаж байна гэж ойлгосон.
Шууд дамжуулалт: