УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Ж.Алдаржавхлан УИХ-ын гишүүн: Бид том том хөрөнгө оруулалт тавьсан байгаа. Тэр нь валют болж гадагшаа гараад байна. Нүүрсээр олж ирсэн мөнгөө буцаагаад гаргаад байна.
Төрийн том том айлчлалууд маш их зардал гаргаж байна. УИХ-ын гишүүд 20,30-аараа явж байх жишээтэй.
Тиймээс энэ зардлуудаа танавал яасан юм бэ. Бодитой хөрөнгө оруулалтаа л тавья. 14 мега төслөө эрэмбэлэх нь зүйтэй. Бүгдийг нь зэрэг хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс төсвийн тодотголыг дахин эргэж харахгүй бол бид нүүрсний үнээр л амьдраад байна. Цахилгаан дулаан нэмэгдсэн, урсгал зардлууд нэмэгдсэн.
Төсвийн зардал дахиад нэмэгдэх нь ойлгомжтой болж байна. Тиймээс олсон орлогоо бүгдийг нь идэж амьдардгаа больё
Шууд дамжуулалт: