MCS компаниас нэр бүхий гишүүд хандив авсан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр "Тайлбарлаад байх юм байгүй, иргэн аж ахуй нэгжүүд хуулиараа хандив өгдөг. Хуулийн дагуу байвал авдаг хуулийн заалттай. Энержи ресурс компаниас гадна стратегийн ордуудыг бүхлээр нь харах ёстой.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол зорилго бол байгалийн баялгаас орж ирсэн орлогыг ард түмэнд хүртээхтэй л холбоотой асуудал шүү дээ.
Үүнийг би 100 хувь дэмжиж байгаа. Бид өнөөдөр гадаадад хөрөнгийн бирж дээр гарсан харилцаан дээр ЗГ ямар зөвшилцөл ярьж байгааг сайн мэдэхгүй байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: