Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.27 16:17
782
Нэг барилгыг барихад 400-500 мод устдаг

Улаанбаатар хотын хүн ам өс, төвлөрөл нэмэгдэж байгаагийн улмаас хүрээлэн байгаа орчны бохирдол ихэсч, энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Манай улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор  Улаанбаатар хотод барилгажилт эрчимтэй явагдаж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ хөгжлийн нөгөө талд байгаль орчин, ялангуяа манай улсын хязгаарлагдмал ойн сан ихээхэн хохирч байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.

Нэг барилга = 400-500 мод

Барилгын тааз, шалны модон хэв хашмалын зориулалтаар л гэхэд асар их нойтон мод ашиглагддаг. Судалгаагаар ердөө 50 м² талбай бүхий хоёр өрөө орон сууцны шал таазны хэвийг хийхэд 6 ширхэг нас бие гүйцсэн залуу мод шаардлагатай болдог байна.

Бид хот, суурин газрыг хөгжүүлэхийг чухалчилж буй боловч ойн сан маань нийт газар нутгийн ердөө 8,1 хувийг эзэлдэг хязгаарлагдмал баялаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Нэг модыг ургуулахад дор хаяж 100-200 жил шаардлагатай байхад хэдхэн хоногийн дотор огтолж ашиглаад хаях нь байгаль орчинд нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол учруулж байна.

Олон улсад модгүй барилга барих шинэ технологиудыг нэвтрүүлж эхлээд олон жил болж байгаа ч манай улсад хуучин технологио өнөөдрийг хүртэл ашигласаар л байна. Өөрөөр хэлбэл модны оронд хөнгөн цагаан, пластик гэх материалуудаар барилга угсралтын бүтээцэд ашиглагддаг хэв хашмалыг хийж , илүү хялбар, үр ашигтайгаар барилга байгууламжийг барьдаг болсон байна. Хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУд 24 цагт нөхөн төлждөг, байгальд ээлтэй хулс модыг ашиглан хулсан хавтан, дам нуруу зэргийг үйлдвэрлэн барилга угсралтанд ашиглаж байна.

Энэхүү шийдлийг Монгол Улсад "Юнистийл Констракшн" ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн, худалдаалах болон түрээслэх үйл ажиллагаа явуулж байна.

FastForm хучилтын систем болон хөнгөн цагаан хийцлэл нь:
- Ой модыг хамгаална
- Барилгын ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ
- Ажиллах хүчийг хөнгөвчилнө
- Өртөг зардлыг бууруулна

Тус технологийн давуу тал нь 10 хүний 20 хоногт хийх ажлыг 5 хүн 10 хоногт хийх боломжтой.

Эцэст нь хэлэхэд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой ач холбогдолтой. Гэвч бид нэг талаас мод тарих нэрийдлээр нөгөө талдаа ой модоо устгасаар байх нь зөв зүйтэй үйлдэл мөн үү?

 Тарих нь чухал, гэхдээ тайрахгүй байх нь бүр чухал!
 Хэрэв тайрсан бол нөхөн сэргээх нь үүрэг!

Барилгажилт хөгжих ёстой, гэхдээ байгалийн тэнцвэрийг хадгалсан хөгжлийг сонгох цаг аль хэдийн ирсэн!

Ойн нөөц хомсдож, Монгол орны ногоон бүс сүйдсээр байхад бид энэ асуудалд анхаарал хандуулахгүй өнгөрсөөр байх уу?

Одоо л зөв сонголт хийх ёстой!