Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.27 18:21
644
“Англи хэлтэй Монгол залуус” төслийн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлахын 21 дэх ажилтан Филиппин Улсад суралцана
 

Сурч мэдэх, хөгжих чин хүсэл эрмэлзлэлтэй залуус олширчээ. Тэдний нэг бол 1900-1950 лавлахын мэдээллийн ажилтан М.Халиун. Түүний хувьд хүмүүсийн мэдэхгүй байгаа зүйлийг хэлж өгч, мэдлэг мэдээлэл түгээдэг лавлах утасны оператор хийдгээрээ үргэлж бахархдаг. Тэрээр 1900-1950 мэдээллийн лавлахад  ажиллаад жил гаруй хугацаа өнгөрүүлжээ. Гэсэн ч ажилдаа хариуцлагатай, сурч боловсрох чин хүсэл эрмэлзлэлтэй түүнийг 1900-1950 лавлахын удирдлагууд Филиппин Улсад суралцуулахаар сонгосон байна.


Боловсролыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, боловсролд тогтмол хөрөнгө оруулалт хийдэг 1900-1950 мэдээллийн лавлах 2019 оноос “Англи хэлтэй Монгол залуус” төслийг эхлүүлжээ. Уг төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 1900-1950 мэдээллийн лавлахын 20 ажилтан Филиппин Улсад суралцаж англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна.
 

Тэгвэл 1900-1950 лавлахын мэдээллийн ажилтан М.Халиун “Англи хэлтэй Монгол залуус” төсөлд хамрагдаж буй 21 дэх ажилтан болж, батламжаа гардан авлаа.

 
“1900-1950 лавлах”-ын мэдээллийн ажилтан М.ХАЛИУН: Миний хувьд 1900-1950 мэдээллийн лавлахад оператороор ажилд ороод жил гаруй болсон байна. Анх ажилд ороод мэдэхгүй чадахгүй зүйл их байсан ч найрсаг хамт олныхоо ачаар ажлаа маш хурдан сурсан. Одоо бол ажилдаа маш их дасчихсан. Манай лавлах “Англи хэлтэй Монгол залуус” төсөл хэрэгжүүлээд олон ажилтнаа хамруулсан байдаг. Харин энэ удаа би сонгогдож англи хэлийг орчинд нь сурах боломж олдсонд маш их баяртай байна. Миний хувьд өмнөө тавьсан зорилго их байгаа учраас хамт олныхоо итгэлийг алдалгүй хичээгээд англи хэлээ маш сайн сураад ирэх болно. Ажилтнаа мэдлэг боловсролтой болгохыг зорьж, үргэлж дэмждэг 1900-1950 лавлахын удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. 
 

Ээж Н.МЭНДБАЯР: Анх ажлаас нь Филиппинд англи хэлний сургуульд сургахаар болсон гэдгийг охиноосоо сонсоод итгээгүй. Гэтэл ийм сайхан сурч, хөгжих боломжийг охинд минь олгож байгаад үнэхээр их баяртай байна. 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олонд маш их талархаж байгаа. Миний охин ихийг сурч, мэдээд ирнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
Энэ жил 20 жилийн ойтойгоо золгож буй 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон хүний нөөцөө чадавхжуулах, боловсролыг дэмжсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Англи хэлтэй Монгол залуус” төсөл.
 

Мөн 1900-1950 мэдээллийн лавлах 20 жилийнхээ ойг тохиолдуулан “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байгаа билээ.