Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар Төрийн ордонд зодолдсон талаар өчигдөр хэвлэл мэдээллийн байгуулагууд мэдээлсэн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ: "Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.