УИХ-д нэр дэвшигчид иргэн хуулийн этгээдээс мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хандив авах хууль ёсны эрхтэй. Авч болохгүй хандив гэж бий. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүй.
Монголын томоохон компаниудаас хандив авсан гишүүд эргээд хандивлагчаа илтэд хамгаалах зөрчил гарч болзошгүй нөхцөлд хүрч байна. Тухайлбал "MCS"-эргэн тойронд...
Ухаа худаг ордыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, баялгийн санд төвлөрүүлэх асуудал УИХ болон Засгийн газрын хуралдаанд орж ирэх асуудал өрнөж эхлэв үү үгүй юу? "MCS" компаниас ихээхэн хэмжээний хандив авсан гишүүдийн мэдээлэл ил болов.
Тус ордыг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллаж байгаа.
МАН: Б.Батцэцэг 170 сая төгрөг, Э.Болормаа 100 сая төгрөг, Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, Л.Энх-Амгалан 500 сая төгрөг, Б.Бат-Эрдэнэ 100 сая төгрөг, Б.Тулга 100 сая төгрөг, Ц.Идэрбат 90 сая төгрөг, Н.Наранбаатар 170 сая төгрөг, Б.Энхбаяр 30 сая төгрөг, Н.Учрал 270 сая төгрөг, Дамдин.Цогтбаатар 100 сая төгрөг, Л.Нинжжамц 100 сая төгрөг /УИХ-д сонгогдож чадаагүй/
АН: Д.Ганбат 100 сая төгрөг, Б.Пүрэвдорж 170 сая төгрөг, Н.Одонгуа 100 сая төгрөг, Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөг, Ц.Жадамбаа 100 сая төгрөг, Ч.Өнөрбаяр 100 сая төгрөг, Ц.Баатархүү 30 сая төгрөг, О.Баасанхүү 60 сая төгрөг
ХҮН НАМ: Л.Лхагвасүрэн 30 сая төгрөг, Р.Эрдэнэбилэг 10 сая төгрөг, Б.Хаш-Эрдэнэ 10 сая төгрөг тус тус авсан байна.
Гишүүдийн зарим нь данс руу нь мөнгө орсноо мэдэхгүй, зарим нь талархахаа мартсан, зарим нь авсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч явна. Хэдийгээр хууль ёсны хэмээн халхавчилж байгаа хэдий ч кноп дарахдаа хандивлагч компаниа өмөөрөх зөрчил илэрч, мөнгөний өмнө хүчин мөхстөж амаа үдүүлж буйтай адил..