Менингикокт халдвар болон улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр "Он гарснаас хойш менингикокт 4 тохиолдол батлагдлаа. Уржигдар Архангай аймагт менинкокт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ хамтарсан баг ажилласан ч хүүхдийн бие хүнд, амь тэмцсэн байдалтай байсаар байгаад эндлээ.
Менингококын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой эцэг эхчүүдэд анхааруулахад халуурсан, тууралт гарсан, хоолой өвдсөн ханиалгасан үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаачээ. Менингикокт халдварын эндсэн хоёр тохиолдол хоёулаа хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсанаас үүдсэн байна.
Улаанбурхан өвчний 114 тохиолдол батлагдсан, сэжигтэй 123 тохиолдол байна. Үүнээс 32 нь эдгэжээ.