Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.03.28 16:08
721
ШШГЕГ: Дээд шүүхээс албан бичиг ирүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх боломжгүй

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт УДШ-ээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрх хасах, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын нуувчин дор хаацайлуулан Төрийн ордонд тухлан суугаа. 

Д.Цогтбаатарын зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, гомдол гаргахаа мэдэгдсэн бөгөөд "Би гишүүн болоод гэмт хэрэг хийгээгүй" хэмээн хээв нэг таахалзаж байгаа нь магадгүй асар том нөлөө ард нь зогсож, улс төрийн тохироо явагдсан байж болзошгүй гэх ч хардлагыг төрүүлж байгаа юм.

Уг асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас, УИХ-ын гишүүдээс тодруулахад, нэгэн дуугаар мэлзсэн хариулт өгч, мэдэн будилж, төөрөгдүүлсэн хуулийн тайлбар хэлсээр өдий хүрч байна.

Тэгвэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "Улсын дээд шүүхээс манай байгууллагад албан бичиг ирүүлээгүй. Дээд шүүхээс албан бичиг ирсэн тохиолдолд бичгийг албажуулж, бид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хийнэ. Яагаад Дээд шүүхээс манайд бичиг ирүүлэхгүй байгааг мэдэхгүй байна. Ирмэгц ямар шийдвэр гарсны дагуу бүх ажиллагааг хийнэ" гэлээ.