m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.03.28 17:20
3182
З.Батбаяр:Авлига хорооллоос болж Сэлбэ гол татарвал УБ хотод байгаа бүх үл хөдлөх хөрөнгө үнэ цэнгүй болно

Усны газрын дарга З.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Усны хамгаалалттай газар баригдаж буй "Акуа гарден" хотхоныг шүүхээс буулгах шийд гаргасан ч удахгүй ашиглалтад орох гэж байна. Ашиглалтад орсноор усанд, худалдан авсан иргэдэд ямар эрсдэл үүсэх вэ?

-Улаанбаатар хот хоёр Сэлбэ голтой байсан. Одоо нэг нь байхгүй болсон. Сэлбэ гол, дунд голын нийт урт 36 км. Тэгвэл үүний ойролцоо  голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд баригдсан жорлон, амбаар байшин барилга бүгд хууль зөрчиж байна. Бүгд үерийн болон гангийн эрсдэл учруулж байна. Тиймээс нураах ёстой.  Бидэнд байгаа тооцооллоор голын эргээс 50 мерт дотор 4500 нэгж талбай дотор Акуа гарден буюу авлига хороолол байгаа. Түүнтэй адил Их наяд, Алтай хотхон гээд олон газар бий. Яагаад голын хамгаалалтын бүс тогтоогоод байна вэ гэхээр байшин барилга барихаар голд аюул учруулж байна. Гол маань үерлэдэг, татардаг, үерлдэг жамтай. Үеийн үед эрсдэлд орно. Магадгүй 50, 100 жилийн дараа байшин нурвал энэ байшинг худалдан авсан иргэдийн амь нас, эд хөрөнгийг хэн хамгаалах юм бэ. Үүнээс сэргийлэх арга зам нь голын хамгаалалтын бүс юм. Монгол Улсад яагаад голын хамгаалалтын бүсийг 50 метр гэж тогтоосон бэ гэхээр манай гол харьцангуй байгалиараа, хүний гар хүрээгүй байгаа. Бусад улсад эргийн хамгаалалт ёроолын хамгаалалт хийснээр хотын гол болгон хувиргаснаас голын эрэг дээр өндөр өндөр байшин бариад аюулгүй байдаг. Бид ийм хамгаалалтгүй учраас гол татарна, үерлэнэ,  хөлдөнө.  Тэгэхээр нөгөө байшингийн суурь байнга тогтворгүй байснаас олон жилийн дараа аюулд орох аюултай. Хэрэв авлига хорооллоос шалтгаалж Сэлбэ гол татарвал УБ хотод байгаа бүх үл хөдлөх хөрөнгө үнэ цэнгүй болно. Ирээдүйн үнэ цэнийг хамгаалах ажиллагаа учраас хууль бус үйл ажиллагаагаа зогсоогоосой.

-Нүхэн ил жорлон хөрсний бохирдлыг үүсгэдэг. Одоо яг хавар болж дулаарч байна. Хөрс бохирдуулж байгаа энэ ил жорлонгууд гүний усанд хэрхэн нөлөөлж байна?

-Өнөөдөр эмнэлэгт багтахгүй хэвтэж байгаа, амьсгалын замын өвчин халдварт өвчин буурахгүй байгаа шалтгаан эх үүсвэр уснаас болж байна.

Гадаргын усанд хийсэн судалгаагаар Сэлбэ , Туул , дунд голоос гэдэсний савханцар вирус илэрсэн. Бид жорлонд ороод гэдэсний савханцар нянгаас сэргийлж гараа угаадаг бол тэр нянг бид өдөр болгон туулж байна. 

Энэ бохирдлын эх үүсвэр нүхэн жорлон. Тэгэхээр иргэн бүр энэ жорлонгоос болж миний, бидний үр хүүхэд өвдөөд байна гэдгийг ухамсарлаж жорлонгоо янзлаасай. Хамгийн энгийнээр доторлоод соруулдаг болгоосой. Ингэснээр бидний үр хүүхэд өвдөхөө болино. Ханиаданд төлж байгаа мөнгийг багасгана.