Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.03.29 15:38
338
Хүнсний хувьсгал - Бүсчилсэн хөгжил

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2025 оны 1 сарын 14-ний хуралдаанаар “Бүсчилсэн хөгжил хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлэх шийдвэр гарсан. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдуулан, хамтран ажиллахыг Монгол улсын Шадар сайд А.Амарсайхан онцолсон.

Бүсчилсэн хөгжлийн 7 тулгуур бүсийг кластер байдлаар хөгжүүлэх үзэл баримтлалтай уялдуулан, хүнсний хангамж, аюулгүй байдлыг байгалийн нөхцөл, эдийн засгийн бүтэц, дэд бүтцийн түвшин, хүн амын төвлөрөл зэргийг тооцон тус бүрийг хүнсний чиглэлийн кластер болгон хөгжүүлэх боломжтой. Нөгөөтээгүүр бүс нутгуудын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад газар зүйн байдлаар нь бүсчлэх шаардлагатай.

1. Төвийн бүс – Хүнсний үйлдвэрлэлийн ложистик кластер

  • Тулгуур чиглэл: Хүнсний боловсруулах үйлдвэр, Агуулах, түгээлтийн төв (ложистик)
  • Онцлог: Хүн амын хамгийн их төвлөрөлтэй бүс (Улаанбаатартай ойр). Хүнсний бүтээгдэхүүний эрэлт өндөр. Тээвэр, дэд бүтэц сайн хөгжсөн.
  • Хөгжүүлэх чиглэл: Үндэсний хэмжээний хүнсний хангамжийн төв болгон хөгжүүлэх. Хөргөлт, хадгалалт бүхий ложистикийн төвүүд байгуулах. Дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх.
  • Аюулгүй байдал: Системтэй хяналт, стандарт нэвтрүүлснээр хүнсний аюулгүй байдал хангагдана.

2. Хангайн бүс – Органик хүнсний үйлдвэрлэлийн кластер

  • Тулгуур чиглэл: Органик сүү, Мах, Хүнсний ногоо, Зөгийн бал
  • Онцлог: Байгалийн баялаг, унаган нөхцөл сайн. Усны нөөц арвин, газар тариаланд тохиромжтой.
  • Хөгжүүлэх чиглэл: Органик хүнсний кластер байгуулж экспортод чиглүүлэх. Мал аж ахуйг эрчимжүүлэх, сүүний фермерүүдийг дэмжих. Үйлдвэрлэл, стандарт, лаборатори байгуулж аюулгүй байдлыг баталгаажуулах.
  • Аюулгүй байдал: Химийн бордоо, нэмэлт бодисгүй органик хүнс үйлдвэрлэх боломжтой

3. Баруун бүс – Уламжлалт хүнсний өв, нутгийн онцлогт тулгуурласан кластер

  • Тулгуур чиглэл: Казах, Тува зэрэг … ард түмний уламжлалт хүнс (айраг, … )
  • Онцлог:Соёлын өв, уламжлалтай хүнсний үйлдвэрлэл. Мал сүрэг олонтой боловч дэд бүтэц сул.
  • Хөгжүүлэх чиглэл: Уламжлалт бүтээгдэхүүнийг зах зээлд тохируулан үйлдвэрлэх. Тээврийн сүлжээг сайжруулж хүнсний хангамжийг тогтворжуулах. Малын гаралтай бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг нэмэгдүүлэх.
  • Аюулгүй байдал: Мал эмнэлгийн хяналт, гарал үүслийн баталгаажуулалт хэрэгтэй.

4. Зүүн бүс – Тариалангийн хүнсний бүтээгдэхүүний кластер

  • Тулгуур чиглэл: Гурил, Төмс, хүнсний ногоо, Тосны ургамал
  • Онцлог: Тариаланд тохиромжтой хөрс, уур амьсгал. Хүн ам цөөн боловч үйлдвэржилт хийх боломжтой.
  • Хөгжүүлэх чиглэл: Хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэл. Хадгалалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх. Хил орчмын худалдааг нэмэгдүүлж хүнсний экспорт хийх.
  • Аюулгүй байдал: Бордооны зохистой хэрэглээг хянах, химийн үлдэгдлийг шинжлэх лаборатори шаардлагатай.

5. Говийн бүс – Уул уурхайг дагасан хүнсний хангамжийн кластер

  • Тулгуур чиглэл: Аж ахуйн зориулалттай хүнсний нийлүүлэлт (ажилчдын кемп, хотхон)
  • Онцлог: Уул уурхайн салбар давамгайлсан. Хүн амын суурьшил багатай.
    Хөгжүүлэх чиглэл: Уул уурхайн бүсүүдийг хүнсээр тогтвортой хангах сүлжээ байгуулах. Уур амьсгалд тохирсон хүлэмжийн аж ахуй, бордооны кластер хөгжүүлэх. Усан хангамжийг шийдэж хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдал бий болгох.
  • Аюулгүй байдал: Уул уурхайн нөлөөллийг багасгах, усны аюулгүй хэрэглээг хянах шаардлагатай.

6. Хойд бүс – Хотжилтод тулгуурласан хүнсний эрчимжсэн кластер

  • Тулгуур чиглэл: Хот суурин газрын хүнсний хангамж
  • Онцлог: Өндөр төвлөрөлтэй, үйлдвэржилт сайн. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чадамжтай.
  • Хөгжүүлэх чиглэл: Хагас боловсруулсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Хөдөө аж ахуйн хаягдал багасгах чиглэлд анхаарах.
  • Аюулгүй байдал: Хүнсний хяналтын тогтолцоог бүсийн хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй.

7. Улаанбаатар – Инновац, судалгаанд суурилсан хүнсний дижитал кластер

  • Тулгуур чиглэл: Дижитал хяналт, судалгаа, стандарт, лаборатори
  • Онцлог: Бүх салбарын төвлөрөлтэй. Хүнсний судалгаа, боловсруулалт хийх дээд боловсролын төвүүдтэй.
  • Хөгжүүлэх чиглэл: Хүнсний аюулгүй байдлын төв лабораторийг шаталсан хэлбэрээр байгуулах. Хүнсний цахим хяналтын систем (гишгүүрээс ширээ хүртэл). Дотоодын хүнсний start up, инновацыг дэмжих.
  • Аюулгүй байдал: Ил тод хяналт, цахим бүртгэлийн систем нэвтрүүлэх шаардлагатай.

Иймд Бүсчилсэн хөгжил хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй нягт уялдан түүхий эд, бэлтгэн нийлүүлэлт, бараа бүтээгдэхүүн татан авалтын цэг, нэмүү өртгийн сүлжээ, кластер, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгохоор төлөвлөж, цаашид хамтарч ажиллана.