Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна.
Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн 4 хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.
Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна.
Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиодол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ.