Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.03.31 08:52
281
ОБЕГ-ын алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Нийт дуудлагын 93 нь объектын гал түймэр,  нэг нь газар хөдлөлт, тав нь салхи шуурга, нэг нь цасан шуурга, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.